Nangaa

2011-02-20

Сайхан алхах нууц

Ангилал: Гоо сайхан

Танд Францын Метрополитен агентлагийн манекенуудад  зориулсан хичээлийг толилуулья. Энэ агентлагаас Клаудиа Шиффер, Эва Герцигова нар төрснийг та мэднэ. Энэ агентлагийн зарчим дүрмүүд Францын бүх бүсгүйчүүдийн зарчим болсон.
 

       

 Та хараад л баймаар гоёмсог алхаатай бүсгүйтэй хаа нэгтээ тааралдаж байсан уу?

Синди Кроуффорд шиг явж сурахын тулд олон жилийн сорилтод шалгарсан алхааны тогтсон аргаар сургуулиах хэрэгтэй. Ямарч сайхан эмэгтэй байгалиас тийм сайхан алхаатай төрдөггүй. Та ч доорхи дасгалуудын дагуу хичээллэж эргэж хармаар гунхсан сайхан алхааг эзэмшихийн тулд багагүй чармай...

Шууд холбоос


2011-02-20

Жинсийг гоё байлгах арга

Ангилал: Гоо сайхан

Жинс бидний өдөр тутмын хувцасны нэг болж чадсан билээ. Гэхдээ бид энэхүү хайртай хувцсаа хэрхэн арчлахаа мэддэггүйгээс болж угаалгын машин руу шидээд л, 60 бүүр 90 хэмийн халуунд угаасны дараа өнгөө хурдан алдсаныг нь хараад гайхдаг. Тиймээс энэ удаад та бүхэндээ жинс угаах хэдэн дүрмийг танилцуулах гэж байна.

- Жинсийг 40-50 хэмээс дээш халуун усанд угааж болохгүй.
- Цайруулах нунтгаар жинсийг угааж болохгүй.
- Угаахын өмнө жинсээ эргүүлж, цахилгааныг нь товчил.
- Шинэ жинс эхний угаалтаар будаг гарч болно. Энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд үүнийг жинсний чанар муу гэж хэлж болохгүй...

Шууд холбоос


2011-02-19

Нүүрний хэлбэрт тохирох үс засалтын 7-н арга

Ангилал: Гоо сайхан
Эмэгтэй хүн бүр дур булаам төрхтэй болохыг хүсдэг. Харамсалтай нь толины өмнө тухтай суух цаг ховорхон. Энэ байдлаа үнэтэй хувцас, брэндийн гутал, тансаг гоо сайхны бүтээгдэхүүнээр далдлах гэж яарахаасаа өмнө сайхан үс хүний бие, нүүрний өөг далдалдаг шидтэйг санаарай.

Өөртөө зохисон засалттай бол үсээ янзлах гэж цаг барах шаардлагагүй, хурдхан боогоод, шуугаад эсвэл угаасныхаа дараа сэгсрээд л “гоёчихож” болно. Харин үсээ засуулахаар салонд орж, сэтгүүлийн зураг сонгохоосоо өмнө нүүрний хэлбэрээ зөв тодорхойлон хэрхэн засуулахаа төлөвлөсөн нь дээр. Дараа нь мэргэжлийн үсчинд ханд...
Шууд холбоос


2011-02-19

Уруул тань хагараад байна уу?

Ангилал: Гоо сайхан




Олон шалтгааны улмаас уруул хагардаг. Ихэнхдээ хуурай, хүйтэн газар удаан байх, давстай зүйл их идэх зэргээс болж уруул хатдаг. Мөн уруул хатах өөр шалтгаанаар В витамины дутагдал, мөн таны түрхэж буй уруулын будаг зэргийг нэрлэж болох юм. Хэрвээ таны уруул хатсан бол дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Галууны тос
Хатсан уруулыг анагаахад хамгийн сайн эм бол галууны өөх, тос гэж хүмүүс ярьдаг. Мэдээж галууны тосыг олоход хэцүү. Гэхдээ бүү санаа зов. Кокосны тос, оливын тос зэрэг ялгаагүй сайн үр дүнтэй байдаг аж. Тиймээс уруул...
Шууд холбоос


Миний тухай

Хичээл сургалтын талаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Монголоороо гоёцгооё
. Нар өвөртөлсөн уул
. Erka05
. Angaahai
. arius
. tamerlan13
. xvv
. arch_tseegii
. stylein
. Улсын тэргүүний 14
. Love
. sereetek
. Naagii-21
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн