Nangaa

2011-03-26

Инээмсэглэлийн ач тус /Өгүүллэг/

Ангилал: Чөлөөт цаг
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хvн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хvний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хvн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгvйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин тvvнд хvргvvлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хvv хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагvй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бvр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бvхэл бvтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагvй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж vхэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн тvvнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гvйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дvvрч тvймэр гарчээ. Утааны vнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нvдэн хvмvvсийг сэрээж байшингаа ч хvмvvсийг ч галын аюулаас аварчээ. Энэ бvхэн ганцхан инээмсэглэлийн ач тус байсан юм.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-04-06 -

Бичсэн: Zaya (зочин)
Saihan oguulleg bna гоё шүү
. Шууд холбоос

Миний тухай

Хичээл сургалтын талаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Монголоороо гоёцгооё
. Нар өвөртөлсөн уул
. Erka05
. Angaahai
. arius
. tamerlan13
. xvv
. arch_tseegii
. stylein
. Улсын тэргүүний 14
. Love
. sereetek
. Naagii-21
Бичлэг: 12 » Нийт: 22
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax