Танд Францын Метрополитен агентлагийн манекенуудад зориулсан хичээлийг толилуулья. Энэ агентлагаас Клаудиа Шиффер, Эва Герцигова нар төрснийг та мэднэ. Энэ агентлагийн зарчим дүрмүүд Францын бүх бүсгүйчүүдийн зарчим болсон. Та хараад л баймаар гоёмсог алхаатай бүсгүйтэй хаа нэгтээ тааралдаж байсан уу? Синди Кроуффорд шиг явж сурахын тулд олон жилийн сорилтод шалгарсан алхааны тогтсон аргаар сургуулиах хэрэгтэй. Ямарч сайхан эмэгтэй байгалиас тийм сайхан алхаатай төрдөггүй. Та ч доорхи дасгалуудын дагуу хичээллэж эргэж хармаар гунхсан сайхан алхааг эзэмшихийн тулд багагүй чармайлт гаргах хэрэгтэй. Ингээд дасгалаа эхлэе Мөрдөх журам - Биеэ эгцэлж ,гэдсээ тат - Гараа тохойгоороо яльгүй нугалж яв - Тааз болон мөрөө ганхуулж хөдөлгөж болохгүй - Толгойгоо ганхуулж, мөрөө унжуулж болохгүй.Өвдөгнөөс 15 см дээгүүр хоёр хөлийг нийлүүлж уяна. Ингээд аль болох эгц алхахыг хичээ. Таны хөл өөрийн эрхгүй манекен алхааг хамгйин зөв нийлүүлж дүрэмийн дагуу үйлдэнэ.Энэ дасгал хоёр үр дүнд хүргэнэ. Ойрхон алхах шаарддагтай болж,бас биеийн тэнцвэрээ хадгалахын тулд цээжээ үл ялиг хойш гэдийлгэж явах болно.Та энэ дасгалыг шууд одоо ч туршиж болно шүү. Эмэгтэй хүний явдалд хамгийн нийтлэг ажиглагддаг алдаа нь таазаа дээш доош ямар нэг байдлаар савлуулан хөдөлгөдөг.Зүй зохицолд үл нийцэх энэ таагүй зуршлыг яаж арилгах вэ? Эгц шулуун зогсож,саваа модыг хоёр гараараа ар талдаа , дунд чөмөгний дээд түвшинд байрлуулж барина. Ийнхүү саваатай хэдэн минутын турш алх. Явдал дундаа саваа таазны хөдөлгөөнд саад учруулах нь мэдрэгдэнэ. Энэ дасгал гэдсээ татах , мөрөө шулуун болгоход нөлөөлнө.
|