Эмэгтэй хүн бүр дур булаам төрхтэй болохыг хүсдэг. Харамсалтай нь толины өмнө тухтай суух цаг ховорхон. Энэ байдлаа үнэтэй хувцас, брэндийн гутал, тансаг гоо сайхны бүтээгдэхүүнээр далдлах гэж яарахаасаа өмнө сайхан үс хүний бие, нүүрний өөг далдалдаг шидтэйг санаарай.
Өөртөө зохисон засалттай бол үсээ янзлах гэж цаг барах шаардлагагүй, хурдхан боогоод, шуугаад эсвэл угаасныхаа дараа сэгсрээд л “гоёчихож” болно. Харин үсээ засуулахаар салонд орж, сэтгүүлийн зураг сонгохоосоо өмнө нүүрний хэлбэрээ зөв тодорхойлон хэрхэн засуулахаа төлөвлөсөн нь дээр. Дараа нь мэргэжлийн үсчинд ханд...